Хvн болж төрсний учир чи Хvн бvхнийг хvндэлж яв! Хvнээс хvчтэй амьтан энэ ертөнцөд vгvйн учир Хvнээс чи айж, болгоомжилж яв! Эхнэрт хэрэв дуртай бол энхрийлэхийн эрдмийг сур! Эрэгчин адгуустай адилхан зайдагнахаа бvv яар! Энэ шөнө өнгөрөвч ертенцийн маргааш олон, Эргээд хэзээ ч магадгvй уулзана гэдгээ бод! Ав! гэсний нь зоргоор хvнээс юм авахдаа чи Авдар савыг иь хоослоод бvгдийг нь авахгvйн учир Аль! гэсний нь зоргоор хvнд юмаа өгөхдөө чи Ар талд нь бас өөрт vлдээхээ бод. өөрөө тамхи татдаг бол бусдаас битгий гал гуй! Өрөөл чинь хэрэв гуйвал ялихгvй битгий харамла! eвер тvрий хоосон бол шалигийн зvйлс бvv шохоорх! Өр зээл ихтэй бол нэгэн газар бvv суу! Архинд хэрвээ дуртай бол уухын эрдмийг бас сур! Амьтан бvхний тvрvvнд унахын эрдмийг бvv vзvvл! Аяган дахиа хоословч лонхон дахиа хоослолгvй Ахиад маргааш өглөө нь дотор засахаа бод! Тунгааж бодоогуй юухамд ч гэсэн Туйлын дvгнэлт битгий хий! Тусдаа өөрөө толгойтойн учир Тулгарсан юманд, сvvлд нь дуугар. гссс....